Хандгайтын замыг өнөөдөр 22 цагаас түр хаана
2015 оны 8 сарын 06

Нийслэлийн замын сангийн хөрөнгө оруулалтаар хэрэгжүүлж буй Шаргаморьтын уулзвараас Хандгайт чиглэлийн 6.75 км авто замын шинэчлэлтийн ажлын хүрээнд өнөөдрөөс буюу 2015 оны наймдугаар сарын 06-ны 22.00 цагаас 2015 оны наймдугаар сарын 13-ны 06.00 цагийн хооронд замыг бүрэн хааж хучилтын ажил хийх болсныг мэдэгдье. Зам хаах үед тээврийн хэрэгслүүд зурагт заасан түр замаар зорчино уу гэж Нийслэлийн Авто замын газраас мэдээллээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?









24132
0 эможи