БНСУ-ын 17 дахь ерөнхийлөгч Ли Мен Баг Монголын тухай бичжээ
Монгол Улсад анхны ардчилсан, чөлөөт сонгууль явуулсны 25 жилийн ойн өдрийг долдугаар сарын 30-31-ний өдрүүдэд тэмдэглэсэн билээ. Энэхүү ойн арга хэмжээний хүндэтгэлийн хуралдаанд гадаадын хүндэт зочид уригдсан бөгөөд тэдний дунд БНСУ-ын 17 дахь Ерөнхийлөгч Ли Мен Баг багтсан. Тэрээр өчигдөр фэйсбүүк хуудастаа Монголд ирсэн тухайгаа бичжээ. БНСУ-ын Ерөнхийлөгчөөр ажиллаж байсан Ли Мен Баг Улаанбаатарт байсан сайхан дурсамжаа ийнхүү бичсэн байна.
Сайн байцгаана уу, найз уу даа.
Би өнгөрсөн долоо хоногт Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдоржийн урилгаар Улаанбаатарт очоод ирлээ. БНСУ-тай Монгол Улс дипломат харилцаа тогтоосны 25 жилийн ой энэ онд тохиож байгаа энэ үед Монгол Улс анхны ардчилсан, чөлөөт сонгууль явуулсын 25 жилийн ойн арга хэмжээ давхцсан сайхан үйл явдал боллоо. Төрийн өргөөнд биш Монголын уламжлалт гэрт амарч, цагийг сайхан өнгөрүүллээ.
Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж манай багийг тусгайлан хүлээн авч, мөн галт тэргээр аялж, байгалын сайхныг харах нь сэтгэлд таатай байлаа. Ерөнхийлөгч байсан надад ингэж их санаа тавьж байхыг хараад БНСУ-Монголын ард түмний нөхөрлөл халуун дотно байгаад сэтгэл таатай байв.
Энэ жил манай улс гантай байгаа нь сэтгэл зовоосон асуудлын нэг байсан ч Монголд мөн адил энэ зун бороо хожуу оржээ. Гайхмаар нь, долдугаар сарын 30-ны шөнөөс 31-ний өглөө хүртэл шөнөжин орох бороог хараад “Монголд бороо бурхны ерөөлөөр” ирж байгаа юм шиг санагдаж байсан. Усны асуудлыг шийдвэрлэчих юм бол Монголд үйлдвэрлэл хурдан хөгжих боломжтой бөгөөд энэ талаар хамтдаа хэлэлцүүлэг хийж болох юм.
Ерөнхийлөгч Ли Мен Баг төгсгөлд нь хэлэхдээ Монголын уул уурхайг түшиглэн Арабын нэгдсэн Эмират Улсаас /АНЭУ/-аас авах тусламжийн талаар бичиж, талархсан сэтгэлээ илэрхийлсэн байна.
Facebook: 이명박 (Lee Myung-bak)









