Азийн өсвөрийн шатрын аварга шалгаруулах тэмцээнд манай 30 тамирчин оролцож байна

2015 оны 8 сарын 05

Азийн өсвөрийн шатрын аварга шалгаруулах тэмцээн Солонгос улсын Сувон хотод наймдугаар сарын 3-наас эхэллээ. 15 орны 282 өсвөрийн шатарчид өрсөлдөж буй уг тэмцээн энэ сарын 11-ний өдөр хүртэл үргэлжилнэ.

Манай улсаас эрэгтэй 17, эмэгтэй 13 тамирчин тус тэмцээнд оролцож байгаа бөгөөд багийн ахлагчаар Монголын шатрын холбооны дэд ерөнхийлөгч Г.Эрдэнэбаяр ажиллаж байна.Азийн өсвөрийн шатрын аварга шалгаруулах тэмцээнд оролцож буй багийн бүрэлдэхүүн:

                                             Эрэгтэй:

·         8 хүртэл насанд Л.Очирбат, Б.Эрхэс, Ц.Маргад-Эрдэнэ, Б.Түвшинбилэг,

·         9-10 насанд Г.Амартүвшин, Н.Батболд, Э.Энх-Од, Г.Хос-Эрдэнэ, З.Ангар, Г.Сүхбат,

·         11-12 насанд С.Ган-Эрдэнэ, Д.Батсүрэн, Л.Билгүүн, А.Эрхэмбаяр,

·         13-14 насанд О.Чингүүн, Г.Бат-Эрдэнэ,

·         14-15 насанд Э.Болдоо
 

Эмэгтэй
 

·         8 хүртэлх насанд Н.Энхболор, Б.Эмүжин, Г.Халиунаа, Ц.Анударь,

·         9-10 насанд Б.Мөнгөнзул, Б.Алтантуяа, Э.Маргадгуа, Э.Номин,

·         11-12 насанд С.Лхагвадолгор, С.Тамир,

·         13-14 насанд Н.Наран-Эрдэнэ, Т.Номиндалай,

·         15-16 насанд Б.Отгонсувд нар оролцож байна

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
24108
0 эможи
keyboard_arrow_up