Зөвхөн суудлын жижиг тэрэг болон том оврын автобусд л ОХУ-руу зорчих эрх олгож байна

2015 оны 8 сарын 05

ОХУ руу визгүй зорчдог болсноос хойш тус улсыг зорих иргэдийн урсгал нэмэгдээд байгаа. Тэгвэл Монголын автотээвэрчдийн холбооноос ОХУ руу наймаас дээш суудалтай автомашинаар зорчиход олгодог зөвшөөрөл дууссан хэмээн мэдэгдсэн байна.

Автотээврийн хэрэгслээр тус улсад зорчиход олгодог тусгай зөвшөөрлийн бичгийн нөөц багассанаас ийм асуудал үүссэн байна. Ингэснээр зөвхөн суудлын жижиг тэрэг болон том оврын автобусанд л ОХУ руу зорчих зөвшөөрөл олгож байгаа юм байна.

Өнгөрсөн даваа гаригаас эхэлсэн энэ хязгаарлалт жуулчдыг тээвэрлэдэг бага, дунд оврын автобусанд ч мөн адил үйлчлэх юм байна. Манай улсын Зам тээврийн яамнаас ОХУ-ын Тээврийн яаманд зөвшөөрлийн бичгийг нэмж олгох хүсэлтийг илгээсэн ч одоогооор хариу ирүүлээгүй байгаа хэмээн Автотээвэрчдийн холбооноос мэдээллээ.

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
24103
0 эможи
keyboard_arrow_up