Youtube-ийн загвар бага зэрэг өөрчлөгдөв

2015 оны 8 сарын 04

Хэрэглээнд нэвтэрснээс хойш 10 жилийг үдэж байгаа Youtube-ийн дүрс тоглуулах загвар нь өөрчлөгджээ. Бидний нүдэнд дасал болсон хар дэвсгэр дээрх товчлуурууд одоо бичлэгийн дээр харагдана.

Гар утсан дээрх хувилбартай илүү төстэй болсон энэ хувилбар ашиглахад өмнөхтэйгээ адилхан ч товчлуурын хэмжээ хүртэл бага зэрэг том болжээ. Компани шинэ загварыг өнгөрсөн дөрөвдүгээр сараас эхлэн туршсан бөгөөд цөөн тооны хэрэглэгчдэд санал болгож байсан юм байна.

Харин өнөөдрөөс эхлэн та бид хоёр Youtube-ийг ашиглахдаа шинэ загварын тоглуулагчийг ашиглахаар болжээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
24067
0 эможи
keyboard_arrow_up