Чөлөөт хэвлэл бол чөлөөт ард иргэд мөн

2014 оны 5 сарын 01

НҮБ-ын Ерөнхий асамблей жил бүрийн 5-р сарын 3-ны өдрийг Дэлхий хэвлэлийн эрх чөлөөний өдөр болгон тэмдэглэхийг 1993 онд тунхагласан байдаг. Дэлхийн олон улс оронд сэтгүүлчдийн бэлтгэсэн нийтлэл нэвтрүүлгийг цагдан хянах, хэвлэл мэдээллийн байгууллага, сэтгүүлчдэд торгууль ногдуулах, мөрдөн мөшгөх, үлй ажиллагааг нь таслан зогсоох зэрэг хэвлэлийн эрх чөлөөний эсрэг гэмт үйлдэл гарсаар байгааг олон нийтэд мэдээллэх, нэхэн сануулахаар энэ өдрийг тэмдэглэхээр болсон байдаг. Энэ жилийн хувьд НҮБ чөлөөт хараат бус хэвлэлд тулгамдаж байгаа хэвлэл мэдээллийн сайн засаглал, чадавхижуулалт, ядуурлыг бууруулахад хувь нэмэр оруулах нь, сэтгүүл зүйн тогтвортой, сэргэжлийн байдал нь хөгжлийн хэсэг болох нь , сэтгүүлчдийн аюулгүй байдлыг хангах, тэдний эсрэг гэмт хэрэг ял шийтгэлгүй өнгөрч байгаатай тэмцэхийн төлөө хуульь дээдлэх ёсыг хүндэтгэх нь гэсэн дэд сэдвүүдийн хүрээнд хэлэлцүүлэг өрнүүлж, тэмдэглэхийг гишшүн орнууддаа уриалсан. Үүний дагуу Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдөрт зориулсан дугуй ширээний ярилцлагыг зохион байгууллаа. Энэ ярилцлагаар хөндөгдсөн  сэдвийн нэг нь сэтгүүлчдийн аюулгүй байдлыг хангах, тэдний эсрэг гэмт хэрэг ял шийтгэлгүй өнгөрч байгаа талаарх асуудлаар мэдээлэл сонсож ярилцсан асуудал байсан юм. Мөн энэ асуудал болоод бусад асуудлуудыг тусгасан “Монголын хэвлэл мэдээллийн хөгжлийн үнэлгээ” судалгааны зөвлөмжийг гаргасан байна. Монгол улсад хэвлэн нийтлэх эрх чөлөө ямар түвшинд байгаа, цаашид чөлөөт сэтгүүл зүйг хөгжүүлэхэд төр засгийн зүгээс хийж болох бодлогын асуудлыг тусгасан уг зөвлөмжийг Засгийн газарт хүргүүлэхээр болсныг энэ үеэр дуулгалаа.

Уг зөвлөмжинд хэвлэл мэдээлэл, хэвлэн нийтлэх эрхтэй холбоотой хууль эрх зүйн асуудлуудаас гадна одоогийн төрийн зохицуулалтыг хүчингүй болгож, хэвлэл мэдээллийн өөрийн зохицуулалтыг хөхүүлэн дэмжих, хэвлэл мэдээллийн агуулгыг хөгжүүлэх бодлого гаргах, ил тод байдлыг ОУ-ын нийтлэг хэмжээний дагуу бий болгох, сэтгүүл зүйн мэргэжлийн стандарт тогтоож, чанарыг сайжруулах, хөдөлмөрийн харилцааг зохицуулж, байгууллагыг чадавхижуулах болон мэргэжлийн сургалт судалгаа гэсэн бүлгүүд бүхий асуудлуудыг тусгасан байна. 

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
2406
0 эможи
keyboard_arrow_up