БНСУ-д ажиллах хүчний бүртгэл лхагва гаригт эхэлнэ

2015 оны 8 сарын 03

БНСУ-д хөдөлмөрийн гэрээгээр ажиллах хүсэлтэй иргэдийн бүртгэл энэ сарын 5-наас эхлэн Хөдөлмөр эрхлэлтийн үйлчилгээ, судалгаа, мэдээллийн үндэсний төвд гурав хоног үргэлжилнэ.

Бүртгэлд хамрагдах иргэд 18-39 насны буюу 1975 оны наймдугаар сарын 6-ноос 1997 оны наймдугаар сарын 5-ний хооронд төрсөн, хорих ял эдэлж байгаагүй байх ёстой аж.

Мөн Солонгосоос албадан гараагүй буюу албадан гаргах арга хэмжээ авахуулж байгаагүй, БНСУ-д ажиллаж байгаад оршин суух хугацаандаа багтаж сайн дураараа нутаг буцаж ирсэн байх /2010.01.01-нээс хойш ирсэн иргэд/, Монгол Улсаас гарах эрхээ хязгаарлуулаагүй зэрэг шалгуур хангах ёстой юм байна.

БНСУ-д хөдөлмөрийн гэрээгээр ажиллаж байгаад хугацаандаа нутаг буцсан, дахин гэрээгээр ажиллах хүсэлтэй иргэдийг бүртгэлд хамруулан, солонгос хэлний түвшин тогтоох шалгалтыг компьютерт суурилсан тестийн аргаар авах бөгөөд БНСУ-ын гадаадын иргэдийн хөдөлмөр эрхлэх зөвшөөрлийн тогтолцооны дагуу тус улсад ажиллах хүсэлтэй иргэд Солонгос хэлний түвшин тогтоох шалгалтад тэнцсэн байх ёстой аж.

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
24038
0 эможи
keyboard_arrow_up