Зуслангууд энэ сарын 15-нд хаалтаа хийнэ

2015 оны 8 сарын 03

Нийслэлийн харьяа зуслангууд энэ сарын 15-нд хаалтаа хийхээр болжээ. Одоогоор зарим зуслан долдугаар ээлжээ хүлээж аваад байгаа аж. Харин нөгөө хэсэг нь энэ долоо хоногт долдугаар ээлжийнхээ бүртгэл хийж, хүүхдүүдээ хүлээж авах юм байна.

Энэ долоо хоногт “Жавхлант”, “Хайрын бэлэг”, “Нарс”, “Нарлаг”, “Маргаашийн хөгжил” зэрэг зуслангууд бүртгэлээ хийж хүүхдүүдээ хүлээж авах аж. Бүртгэлийг нийслэлийн “Хүүхэд гэр бүл хөгжлийн газар”-т хийнэ. “Хүүхэд гэр бүл хөгжлийн газар” нь Улаанбаатар чуулгын байранд байрладаг юм.

Энэ жилийн хувьд зуслангийн хаалтын үйл ажиллагааны үеэр “Хүүхдэд ээлтэй зуслан”-г шалгаруулж шагнахаар болсон байна. “Хүүхдэд ээлтэй зуслан”-г шалгаруулдаг болсноор зуслангуудын үйл ажиллагаа улам сайжирна хэмээн албаныхан үзэж байгаа аж.

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
24037
0 эможи
keyboard_arrow_up