Нийслэлд өнөөдөр 23-25 хэмийн дулаан

2015 оны 7 сарын 31

Малчид, ард иргэдийн анхааралд: Ихэнх нутгаар борооших тул үер усны аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна.

2015 оны долоодугаар сарын 31-ний 09 цагаас 21 цаг хүртэл: Ихэнх нутгаар үүлэрхэг. Баруун болон говийн нутгийн хойд хэсэг, Төвийн нутгийн зарим газар, зүүн зүгийн нутгийн ихэнх хэсгээр бороо орно. Дуу цахилгаантай. Салхи баруун өмнөөс хойш эргэж секундэд 6-11 метр.  Алтайн, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар 17-22 хэм, Алтайн өвөр говь болон говийн нутгийн өмнөд хэсгээр 27-32 хэм, бусад нутгаар 23-28 хэм дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ:  Үүлэрхэг. Бороо орно. Салхи баруун өмнөөс хойш эргэж секундэд 5-10 метр. 23-25 хэм дулаан байна.

Өглөө 06 цагт Улаанбаатарт: 15 хэм дулаан, харьцангуй чийг 88 хувь, агаарын даралт 866 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө тогтвортой байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
24012
0 эможи
keyboard_arrow_up