Согтуугаар жолоо барьсан 24688 жолоочийг илрүүлжээ

2015 оны 7 сарын 30

2015 оны  эхний хагас жилийн  байдлаар Замын  цагдаагийн газрын алба хаагчид согтууруулах  ундааны зүйл хэрэглэсэн үедээ замын хөдөлгөөнд оролцож өөрийн болон бусдын амь нас эрүүл мэндэд хохирол учруулж болох  байсан 24688 жолоочийг  илрүүлж,  18862 жолоочийн жолоодох  эрхийг 6 сараас 2 жилийн хугацаатай хасаж, 5528 хүнийг шүүхийн шийтгэврээр   7-30 хоног  баривчлуулах  арга  хэмжээ  авсан  байна.

Улсын хэмжээнд согтууруулах  ундааны зүйл хэрэглэсэн үедээ замын хөдөлгөөнд оролцож зам  тээврийн хэрэг, осол гаргасан 898 тохиолдол  бүртгэгдсэнээс  666 нь жолооч, 232 нь явган зорчигч байна. Ослын улмаас  12 явган зорчигч, 30 тээврийн хэрэгслээр зорчигч, 41 жолооч  нийт 83 хүн амь насаа алдаж, 129 хүн хүнд, хүндэвтэр гэмтэж бэртсэн байна. 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
23989
0 эможи
keyboard_arrow_up