Залуучуудын дэлхийн зэрэгтэй чөлөөт цагаа өнгөрүүлдэг төвтэй боллоо
Залуучуудын Соёлын төвд 1987 онд байгуулагдсан цагаасаа хойш нэг ч засвар, үйлчилгээ хийгдээгүй, 1990-ээд оноос хойш зориулалтын дагуу үйл ажиллагаа явуулаагүй бөгөөд оёдлын цех, баар, зоогийн газар, ломбард зэрэгт өрөөнүүдийг нь түрээслүүлж байсныг шинэчлэн, засч тохижуулан зориулалтаар нь ашиглах боломжтой болгожээ.
Залуучууд өөрсдийгөө хөгжүүлдэг, шинийг сэтгэдэг орчин үеийн шийдэл бүхий ийм газрыг байгуулах засвар, тохижилтийн ажлыг “Хаш ган-Эрдэнэ” компани гүйцэтгэсэн” гэж хэллээ. Мөн эрүүл саруул ухаантай, эрдэм боловсролтой залуучуудыг бэлтгэхэд Засгийн газраас хийж буй ажлуудын нэг нь энэ юм гээд хүүхэд, залуучуудыг тус төвд ирж, чөлөөт цагаа өнгөрүүлж байхыг урилаа. Дэлхийн олон хотуудын залуучуудын чөлөөт цагаа өнгөрүүлдэг газруудыг судалж, тус төвийг тохижуулжээ.
Энэ төвд залуучууд, залуу гэр бүлийн хөгжил, эрүүл мэнд, танин мэдэхгүй, урлаг соёлын бүхий л төрлийн сургалт, үйлчилгээг цогцоор нь зохион байгуулах боломжтой. Мөн номын сан, дуу бүжиг, хөгжмийн сургалт явуулах, тоглолт хийх дуу шингээгчтэй өрөөнүүд, үзэсгэлэнгийн танхим, 650 хүний суудал бүхий үзэгчдийн танхимтай юм.