Г.Дэнзэнг дахин хоёр сар хорино

2015 оны 7 сарын 24

ЗГХЭГ-ын дэд дарга асан Г.Дэнзэнг авлигын хэргээр саатуулаад хоёр сар гаруй болжээ. Энэ хугацаанд түүний өмгөөлөгч болон ар гэрийнхэн батлан даалтад гаргахаар хөөцөлдөж байгаа ч гаргаж чадахгүй өнөөдрийг хүрчээ. 

Г.Дэнзэнгийн хувьд мөрдөн байцаалт явуулж байх үед гадагшаа оргон зайлж, мөрдөн байцаалтыг удаашруулсан гэдэг. 

Гэтэл тэрбээр “Би оргон зайлаагүй. Германд сургалтад сууж байгаад ирсэн. Улмаар өөрийнхөө гэм буруугүйг нотлох гэж ирээд ийнхүү баригдсан” гэж мэдүүлжээ. 

Хэрвээ түүнийг батлан даалтад гаргачихвал дахин оргон зайлж магадгүй гэсэн хардлагатай байгаа юм байна. Тиймээс түүнийг үргэлжлүүлэн хоёр сарын хугацаатай хорино гэдгийг прокурорын эх сурвалж хэлэв.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
23950
0 эможи
keyboard_arrow_up