Залуу шинэсэн модоор хашаа барьсан иргэнд эрүүгийн хэрэг үүсгэлээ
2015 оны 7 сарын 24

Баянхонгор аймгийн цагдаагийн урьдчилан сэргийлэх шалгалтаар Өлзийт сумын 3-р багийн нутаг Агуйтын уужим салаа хэмээх газарт хамгаалалтын 1-р бүсийн ойгоос хууль бусаар залуу шинэсэн модыг бэлтгэж, малын хашаа барьсан зөрчлийг илрүүлжээ. Тус зөрчлийг аймгийн Цагдаагийн байгууллагад шилжүүлэн эрүү үүсгэн шалгаж байгаа аж.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?









23948
0 эможи