Хамтын ажиллагааны, харилцан ойлголцын санамж бичиг байгуулав

2015 оны 7 сарын 24

Монгол Улс, ОХУ-ын худалдааны нийт бараа эргэлт 2014 оны эцсээрр 1.6 тэрбум ам.долларт хүрчээ.

Монголын импорт 1,5 тэрбум ам.доллар, экспорт 61,6 сая ам.доллар болж, ОХУ манай гадаад эдийн засгийн том түнш орны нэг хэвээр байна. 

Монгол Улсын Стандартчилал, хэмжил зүйн газар, Оросын Холбооны Улсын Техникийн зохицуулалт, хэмжилзүйн Холбооны агентлаг болон ОХУ-ын Итгэмжлэлийн Холбооны алба хооронд хамтын ажиллагааны харилцан ойлголцын хоёр санамж бичиг байгуулсан. Энэ нь хоёр улсын худалдаа, эдийн засаг, шинжлэх ухаан-техникийн хамтын ажиллагааг харилцан ашигтай, эрх тэгш нөхцөлтэйгөөр хөгжүүлэхэд стандартчилал, хэмжил зүй, тохирлын үнэлгээний чиглэлээр дэмжлэг үзүүлэх, стандартчилал, хэмжилзүй болон тохирлын үнэлгээ, итгэмжлэлийн чиглэлээр хамтын ажиллагаагаа олон улсын зарчим, дүрэмд үндэслэн хөгжүүлэх, хамтын ажиллагаагаа улам идэвхижүүлэх, шинэ шатанд хүргэх ач холбогдолтой баримт бичиг юм байна.

ОХУ-ын Техникийн зохицуулалт, хэмжил зүйн холбооны агентлаг болон Монгол Улсын Стандартчилал, хэмжил зүйн газар хооронд худалдаа, түүний харилцаан дахь техникийн саад тотгорыг арилгах зорилгоор, Армен, Беларусь, Казахстан, ОХУ-ыг нэгтгэсэн Евроазийн эдийн засгийн холбооны үйл ажиллагааны хүрээнд ОХУ-ын хүлээсэн үүрэгт анхаарал хандуулан, олон улсын зарчим, удирдамж, стандартад нийцүүлэн стандартчилал, хэмжил зүй болон тохирлын үнэлгээний салбарт хамтын ажиллагааг хөгжүүлэх зорилгоор, хүн, мал амьтан, хүрээлэн буй орчны аюулгүй байдал, эрүүл мэндийн асуудлыг чухалчлан, талуудын эдийн засгийн ашиг сонирхлыг харгалзана гэж дээрх баримтад дурджээ.

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
23935
0 эможи
keyboard_arrow_up