Туялзуур сэлэмний залуучуудын Азийн Аварга Шалгаруулах Тэмцээн Монголд болно

"Ulaanbaatar 2015" туялзуур сэлэмний залуучуудын Азийн Аварга Шалгаруулах Тэмцээн есдүгээр сарын 7-12-ны өдрүүдэд Улаанбаатар хотод болно.
Ази, Номхон далайн орнуудын 35 улсын 250 гаруй сэлэмчин оролцох тус тэмцээнийг 16 улсын 19 шүүгч, техникийн ажилтнууд удирдан явуулах юм.
Түүнчлэн энэ үеэр Улаанбаатар хотноо Азийн Туялзуур Сэлэмний Холбооны 2015 Ерөнхий Ассемблей болох бөгөөд энэ хуралд Азийн 35 улсын туялзуур сэлэмний холбооны ерөнхийлөгч, хүндэт зочид оролцох гэнэ. Мөн энэ удаагийн Ассемблейд онцгойлон ОУТСХ-ны ерөнхийлөгч, Оросын тэрбумтан Алишер Усманов хүрэлцэн ирэхээр төлөвлөөд байгаа юм байна.
Нэг талаас, 2016 онд манай улсад болох Ази-Европын Дээд хэмжээний уулзалтын (ASEM 2016) өмнөх томоохон шалгуур ирэх 9 сард болох гэж байна.









