Нийслэлд өнөөдөр 26 хэмийн дулаан

2015 оны 7 сарын 24

2015 оны долоодугаар сарын 24-ний 09 цагаас 21 цаг хүртэл:  Ихэнх нутгаар үүлшинэ. Төвийн ихэнх нутаг, зүүн зүгийн нутгийн баруун хэсгээр бороо орно. Дуу цахилгаантай. Бусад нутгаар бороо орохгүй. Салхи зүүн зүгийн нутгаар баруун өмнөөс, бусад нутгаар баруун хойноос секундэд 6-11 метр, зарим газраар секундэд түр зуур 16-18 метр хүрч ширүүснэ. Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар 20-25 хэм, Их нууруудын хотгор, Алтайн өвөр говь болон говийн бүс нутий өмнөд хэсгээр 30-35 хэм, бусад нутгаар 23-28 хэм дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ:  Үүлшинэ. Түр зужурын бороо орно. Дуу цахилгаантай. Салхи баруун өмнөөс баруун хойш эргэж секундэд 5-10 метр, зарим үед секундэд түр зуур 16 метр хүрч ширүүснэ. 24-26 хэм дулаан байна.

Өглөө 06 цагт Улаанбаатарт: 21 хэм дулаан, харьцангуй чийг 51 хувь, агаарын даралт 863 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө тогтвортой байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
23908
0 эможи
keyboard_arrow_up