Улсын цолтой 47 бөхөд эмээл хазаартай морь бэлэглэлээ

2015 оны 7 сарын 23

Увс аймгаас төрөн гарсан Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, дархан аварга Х.Баянмөнх, Монгол Улсын аварга С.Мөнхбат, улсын арслан П.Бүрэнтөгс, Б.Ганбат, Н.Батсуурь, улсын гарьд Б.Гантогтох нарын улсын цолтой бөхчүүдэд эмээл, хазаартай морь бэлэглэлээ.

Увс аймаг байгуулагдсаны түүхт 90 жилийн ой, Монголын бөхийн их баяр өнөөдөр Улаангомд эхэлсэн бөгөөд нээлтийн ажиллагааны үеэр ийнхүү улсын цолтой 47 бөхөд бэлэг гардуулсан юм.

Увс аймгийн 90 жилийн ойд урилгаар ирж барилдаж буй улсын харцага Ц.Содномдорж, Б.Пүрэвсайхан, Б.Заяамандах, Ч.Цогбаяр нарын бөхчүүдэд эмээл, хазаартай морь бэлэглэв.

123

123

 

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
23901
0 эможи
keyboard_arrow_up