Google компанийн төлөөлөгчийг хүлээн авч уулзав
2015 оны 7 сарын 23

ГХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Д.Ганхуяг АНУ-ын Гүүгл компанийн Ази номхон далай, Ойрхи дорнод, Африк, ОХУ-ын Засгийн газартай хамтран ажиллах асуудал эрхэлсэн захирал хатагтай Сузен Пойнтер тэргүүтэй төлөөлөгчдийг 2015 оны долоодугаар сарын 22-ны өдөр хүлээн авч уулзав.
Уулзалтын үеэр Төрийн нарийн бичгийн дарга Д.Ганхуяг дэлхийн мэдээллийн технологийн тэргүүлэгч компаниудын нэг АНУ-ын “Гүүгл” компани Монгол Улстай хамтран ажиллаж буйд талархал илэрхийлж цаашид цахим ертөнцөөр дамжуулан Монгол Улсыг дэлхий нийтэд таниулан түгээхэд хамтран ажиллах талаар санал солилцлоо.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?









23874
0 эможи