УЛИАСТАЙ- ГАЧУУРТ ЧИГЛЭЛИЙН НИЙТ 11 КМ ЗАМЫГ ЗАСВАРЛАЖ БАЙНА

2015 оны 7 сарын 22

Зуслангийн замуудад засвар шинэчлэлийн ажил хийгдэж байна. Наадмын өмнөхөн Улиастай-Гачуурт чиглэлийн 11 км замаас 5.6 км замын асфальт болон бетон хучилтыг бүрэн хийж, тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг нээсэн билээ. Тэгвэл одоо цааш нь дахин нэг км замын ажлыг эхлүүлж, тэр хэсгийн хөдөлгөөнийг хаагаад байна. Иймээс энэ хэсэгт тээврийн хэрэгслийг шороон замаар явуулж байна. Ирэх өдрүүдэд нар хаталтаас шалтгаалан замаа нээх өдрөө товлох ажээ.

Зуслангийн чиглэлийн замын засварыг хийхдээ 700 метрээс нэг км хүртэл хэмжээгээр хэсэгчилж хааж засварлаж байгаа юм. Замын ажлын гүйцэтгэл 42 хувьтай байна. 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
23866
0 эможи
keyboard_arrow_up