Нийслэлд өнөөдөр 29 хэмийн дулаан байна

Малчид, ард иргэдийн анхааралд: Өнөөдөр нутгийн зүүн хэсгээр бороо орох тул үер усны аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна.
2015 оны долоодугаар сарын 22-ны 09 цагаас 21 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ: Баруун болон зүүн зүгийн нутгаар үүлшинэ. Бусад нутгаар солигдмол үүлтэй. Зүүн зүгийн нутгийн ихэнх, говийн нутгийн зүүн хэсгээр бороо орно. Дуу цахилгаантай. Салхи баруун зүгийн нутгаар баруунаас, бусад нутгаар зүүн хойноос секундэд 6-11 метр. Хэнтийн уулархаг нутаг, Дорнод Дарьгангын тал нутгаар 21-26 хэм, Их нууруудын хотгор, Алтайн өвөр говь болон Орхон-Сэлэнгийн сав газраар 31-36 хэм, бусад нутгаар 25-30 хэм дулаан байна.
УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи зүүн өмнөөс секундэд 6-11 метр. 27-29 хэм дулаан байна.
Өглөө 06 цагт Улаанбаатарт: 14 хэм дулаан, харьцангуй чийг 69 хувь, агаарын даралт 870 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө тогтвортой байна.









