О.Цэрэннадмид гэр бүлийн маргаанаас болж хутгалуулсан гэв

2015 оны 7 сарын 16

“Ноён уулаа аваръя” хөдөлгөөний тэргүүн О.Цэрэннадмид гэр бүлийн маргаанаас болж гэмтсэн гэж Сэлэнгэ аймгийн Мандал сумын цагдаагийн газраас мэдээллээ. Энэ сарын 9-ний шөнө “Ноён уулаа аваръя” хөдөлгөөний тэргүүн О.Цэрэннадмид гэртээ хутгалуулж, 10-ний өдөр сумын эмнэлэгт хүргэгдсэн байна. Энэ талаар иргэний хөдөлгөөний зарим байгууллага олон нийтийн сүлжээнд “Эх орончийн амь нас аюулд орлоо. Тэрээр хэд хоногийн өмнө Ноён уул руу нинжа нар орохыг эсэргүүцэж, сумын засаг захиргаандаа шаардлага тавьсан. Үүнээс болж түүнийг нинжа нарын талаас заналхийлж байсан” гэхчлэн бичсэн байна.

Энэ хэрэгтэй холбогдуулан цагдаагийнхан эрүүгийн хэрэг үүссэн шалгаж байгаа юм байна. Гэхдээ энэ нь Ноён уулын асуудалтай холбоогүй, гэр бүлийн маргаанаас үүдэлтэй гэсэн тайлбарыг Сэлэнгэ аймгийн Мандал сумын цагдаагийн хэлтсээс өгчээ.    

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
23787
0 эможи
keyboard_arrow_up