Монголд анх удаа муруй гүүр барьжээ

2015 оны 7 сарын 10

Тэмээн хүзүү-Бага Улаан-Манхан-Ховд чиглэлийн 299 км урт зам өнгөрсөн аравдугаар сараас иргэдэд нээлттэй болсон.

Энэ зам дагуу  нийт 12 цэгт 740 метр урт гүүр барьжээ. Ингэхдээ Монголд анх удаа эргэлттэй хэсэгт муруй гүүр барьсан  байна. Ховд аймгийн Бодончийн хавцал гэдэг газарт  барьсан энэ гүүр бусад гүүрний адил 30 тоннын даацта. Энэ замаар голдуу хүнд даацын машин явна гэж үзэн, гүүрний даацыг ийн өндөр байхаар төлөвлөсөн байна.

12 гүүрний урт 5-120 метрийн хооронд хэлбэлзэж байна. Зам болон гүүрийг барьсан Чайна Жиангсу Жианда Констракшн болон Чайна Гэзхуба Групп Лимитэд компанийнхан эдгээр гүүр нарийн хийцлэлтэй,  олон улсын стандартад нийцсэн гэсэн юм.

Тэд АШТО хэмээх зам, гүүрийн олон улсын стандартыг мөрдөж ажилласан байна. Энэ стандартыг Монголд ч хөрвүүлэн ашигладаг юм.

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
23729
0 эможи
keyboard_arrow_up