Улаанбаатарт 27-29 хэм дулаан, дуу цахилгаантай бороотой

2015 оны 7 сарын 08

Малчид, ард иргэдийн анхааралд:

Өнөөдөр нутгийн зүүн хагаст халж, төвийн нутгаар дуу цахилгаантай бороо орох тул үер усны аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна.

2015 оны 07 дугаар сарын 07-ны 09 цагаас 21 цаг хүртэлх цаг  агаарын урьдчилсан мэдээ:

  Баруун болон зүүн зүгийн нутгаар солигдмол үүлтэй, бусад нутгаар үүлшинэ. Төвийн нутгийн ихэнх, баруун зүгийн нутгийн зарим, говийн нутгийн баруун, зүүн зүгийн нутгийн хойд хэсгээр бороо орно. Дуу цахилгаантай. Салхи баруун болон төвийн нутгаар баруун хойноос, бусад нутгаар өмнөөс секундэд 6-11 метр, төв, зүүн, говийн нутгийн зарим газраар секундэд түр зуур 16-18 метр хүрч ширүүснэ. Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар 14-19 градус, Орхон-Сэлэнгэ болон Туул голын сав газраар 26-31 градус, говь, талын нутгаар 31-36 градус, бусад нутгаар 21-26 градус дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Түр зуурын бороо орно. Дуу цахилгаантай. Салхи зүүн өмнөөс баруун хойш эргэж секундэд 6-11 метр, түр зуур 16 метр хүрч ширүүснэ. 27-29 градус дулаан байна.

Өглөө 06 цагт Улаанбаатарт: 22 градус дулаан, харьцангуй чийг 37 хувь, агаарын даралт 860 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө тогтвортой байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
23644
0 эможи
keyboard_arrow_up