МАХНЫ ЭКСПОРТЫГ НЭМЭГДҮҮЛЭХ ТАЛААР САНАЛ СОЛИЛЦОВ
2015 оны 7 сарын 07

Хүнс, хөдөө аж ахуйн яамны ТНБД Н.Ариунболд Монгол, Японы засгийн газар, хувийн хэвшлийн худалдаа, хөрөнгө оруулалтын ээлжит 7 дугаар уулзалтад оролцлоо. Хурал Япон улсын Токио хотноо зургаадугаар сарын 29-нд зохион байгуулагдсан юм.
Уулзалтын үеэр ХХААЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Н.Ариунболд Японы хүнс, хөдөө аж ахуйн салбарын албаны болон хувийн хэвшлийнхэнтэй уулзаж махны экспортыг нэмэгдүүлэх талаар харилцан санал солилцов.
Энэхүү уулзалтын үр дүнд хоёр орны хувийн хэвшлийнхэн худалдаа эрхлэх, хөрөнгө оруулалт хийх боломж нээгдэж байгаа юм.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?









23617
0 эможи