Японоос ирж байгаа автомашинуудад цацрагийн хяналт хийж байна

2015 оны 7 сарын 06

Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын даргын баталсан удирдамжийн дагуу ЦЦХХ-ийн улсын байцаагчид Япон Улсаас импортолж буй автомашин, сэлбэг хэрэгсэлд урьдчилан сэргийлэх хяналтыг хийж эхэлжээ.

Энэ сарын 2-ны өдрөөс эхлэсэн уг хяналтын хүрээнд гамма цацрагийн тунгийн чадал болон бета цацрагийн гадаргын бохирдолын хэмжилт хийж байгаа аж.

Улаанбаатар хотын гаалийн хяналтын бүсүүд /АБТЭМА, Материал импекс, Туушин, Техник импорт, Монгол транс, Интердесижн/-ээр импортолж байгаа 110 машинд хэмжилт хийснээс шалгалтын явцад бохирдолтой автомашин илрээгүй байна.

Япон улсаас импортолж байгаа автомашины цацрагийн бохирдолтыг хэмжих урьдчилан сэргийлэх хяналт үргэлжилж байгаа юм байна.

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
23588
0 эможи
keyboard_arrow_up