Хот, хөдөө орон нутгийн нэгдсэн систем мэдээллийг бий болгоно

2015 оны 7 сарын 06

Ерөнхий сайдын Их британи умард Ирландын нэгдсэн вант улсад хийсэн айлчлалын хүрээнд Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Э.Бат-Үүл, тус улсын  Экологи хөгжил, хамгааллын сангийн  тэргүүн Питер Хэад нар ухаалаг уян хатан тогтвортой хөгжлийг хамтран хүргэх харилцан ойлголцлын санамж бичигт гарын үсэг зурлаа.

Энэхүү сан нь Гадаад болон Хамтын нөхөрлөлийн орнуудын газар, Монгол Улс дахь ИБУИНВУ-ын Элчин сайдын яам болон бусад дэмжлэгээр Улаанбаатар хотод 2013 оны 12 дугаар сараас хот, хөдөө орон нутгийн нэгдсэн систем мэдээлэл бий болгохоор ажиллаж байгаа юм. Уг хэрэгсэл нь хотуудад нөөцийн үр ашиг, цэвэр эрчим хүч, экологи, цэнгэг усны системийг сэргээх, аюулгүй хүнс үйлдвэрлэх, төслүүдэд хөрөнгө оруулах, төлөвлөх боломжийг олгодог байна.
 
Хот, хөдөө орон нутгийн нэгдсэн систем мэдээллийг бий болгох хүрээнд хотын бүс нутагт урт хугацааны эдийн засаг, байгаль орчин, нийгмийн үр өгөөжийг нэмэгдүүлэх төслийг дэмжих, шинэ хот байгуулалт, хөрөнгө оруулалтын сангуудын хөрөнгө оруулалтыг нэгтгэх боломжийг бий болгох юм.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
23555
0 эможи
keyboard_arrow_up