Фэйсбүүк, твиттерт олон нийтийг уриалж, туйлширвал 1-5 жилээр шийтгүүлнэ

2015 оны 7 сарын 04

УИХ-ын чуулганаар Эрүүгийн хуулийг хэлэлцэж байна. Уг хуулийн төслийн 19.6-д Туйлширсан хууль бус үйл ажиллагаа явуулах гэдэгт “Олон нийтийг хэт туйлширсан үйл ажиллагаанд уриалсан, хэт туйлширсан үйл ажиллагаа явуулсан бол 1-5 хүртэл жилээр хорих ялаар шийтгэнэ” гэжээ. Хэн нэгэн твиттер, фэйсбүүк, цахим хуудаст үзэл бодлоо илэрхийлж, сэтгэгдэл бичсэнийхээ төлөө энэ зүйл ангиар шийтгүүлэх эрхзүйн орчин бүрдэх нь. Энэ нь Үндсэн хууль, Эрүүгийн хууль, хүний эрхийн суурь зарчим болсон “хүнийг итгэл үнэмшлийнх нь төлөө эрүүгийн хариуцлагад ногдуулахгүй байх” үндсэн зарчимд харшилж байна хэмээн УИХ-ын зарим гишүүн үзэж буй юм. 

Уг хуулийн төслийг УИХ дахь МАН-ын бүлэг дэмжихгүй гэдгээ илэрхийлээд буй. Мөн тэд өнгөрсөн долоо хоногт ажлын тав хоногийн завсарлага авсан юм. Завсарлагын хугацаа өнөөдөр дуусах ч тус бүлгийнхэн хуулийн төслийг дэмжих боломжгүй гэдгээ дахин илэрхийлээд байна.

Түүнчлэн сонгуулийн үеэр дүнд нөлөөлөх байдлаар гүтгэвэл мөн хорих ялаар шийтгүүлэх заалт оржээ. Үүнээс гадна бизнес эрхлэгчдийг 41 зүйл заалтаар торгохоор хуулийн төсөлд тусгасан гэх. Тэдгээрийн заримыг жагсааж үзэхэд мөнгөн дүн нь 20 саяас 13 тэрбум 300 сая төгрөгт хүрч буй бөгөөд Хөгжлийн банк, “Чингис” бонд, Үнэ тогтворжуулах хөтөлбөрийн хөрөнгийг зориулалтын бусаар зарцуулсан гэмт үйлдлийг гэмт хэрэгт тооцохгүй байхаар мөн тусгажээ.

Монголын үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхим, Монголын Ажил олгогч эздийн нэгдсэн холбоо зэрэг газраас дээрх хуулийн төсөлтэй холбоотойгоор маш олон санал шүүмжлэл намын бүлгийн ажлын хэсгүүдэд ирж буй аж. Үүнээс гадна төсөлд нийгмийн даатгалын шимтгэлээ төлөөгүй хуулийн этгээдийн өмчийг хураах, торгох, яллахаар заажээ.

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
23549
0 эможи
keyboard_arrow_up