Сэлбийн гүүрийг бүрэн шинэчилнэ
БНХАУ-ын Засгийн газрын буцалтгүй тусламжаар Улаанбаатар хотын Бээжингийн гудамжны өргөтгөл, шинэчлэлийн ажил эхлээд байна. Энэхүү төсөл хэрэгжиж дууссанаар 0.9 км урт, 1 чиглэлдээ 3 эгнээ нийт 6 эгнээ авто зам барихаас гадна Сэлбийн гүүрийг бүрэн шинэчилж нэг чиглэлдээ 3 эгнээтэй 0,74 у/метр гүүртэй болох юм.
Мөн гэрэлтүүлэг, гэрэл дохио, ногоон байгууламж, тохижилтыг цогцоор нь шийдэхээр төсөлд тусгажээ. Энэхүү ажилтай холбоотойгоор ШУТИС-ийн баруун хойд уулзвараас 11-р хорооллын уулзвар хооронд болон Сэлбэ гол дээрх гүүрийн хөдөлгөөнийг түр хугацаанд хэсэгчилэн хааж, замын зурвасыг чөлөөлж эхлээд байна.
Төслийн ерөнхий гүйцэтгэгчээр Бээжин констракшн инженеринг групп, Туслан гүйцтэтгэчээр Дүүрэн трейд ХХК, ЧММ ХХК-ийн түншлэл ажилалж байна. Энэхүү ажлыг энэ оны 11 сард ашиглалтад өгөх гэрээтэй юм.