МУ-ын анхны Ерөнхийлөгч П.Очирбат хууль зөрчжээ

2015 оны 7 сарын 02

УИХ-ын гишүүн О.Баасанхүү, “Хос дэнс” ТББ-ын тэргүүн Гантамир нарын гомдлын дагуу АТГ-аас экс Ерөнхийлөгч П.Очирбатын ХОМ-т хяналт хийжээ.

 

Шалгалтаар Үндсэн хуулийн цэцийн гишүүн П.Очирбат нь “Монголиан майнинг корпораци”-ийн ТУЗ-ийн хараат бус бие даасан гишүүнээр ажилласны урамшууллыг ХОМ-ийн “Хадгаламж, бэлэн мөнгө, хувийн харилцах болон төлбөрийн данс, картын үлдэгдэл” хэсэгт мэдүүлсэн байжээ.
 
"Монголиан майнинг корпораци”-ийн хувьцаа эзэмшигчдийн 2010 оны 9 дүгээр сарын 14-ний өдрийн хуралдаанаар ТУЗ-ийн хараат бус бие даасан гишүүнээр Үндсэн хуулийн цэцийн гишүүн П.Очирбатыг ажиллуулахаар шийдвэрлэн хоёр жилийн хугацаатай гэрээ байгуулжээ. Улмаар Аудитын хороо, Нэр дэвшүүлэх хорооны гишүүн, Урамшууллын хорооны даргаар ч томилогдон ажиллаж байжээ. Мөн экс Ерөнхийлөгч “Монголиан майнинг корпораци"-ийн ТУЗ-ийн хараат бус бие даасан гишүүнээр ажиллуулах тухай гэрээг 2012 оны аравдугаар сарын 12, 2014 оны аравдугаар сарын 13-нд 2 жилийн хугацаагаар дахин сунгасан байна.
 
Энэ нь ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийг зөрчсөн аж. Тиймээс АТГ-аас Үндсэн хуулийн цэцийн гишүүн П.Очирбатыг албан тушаалаас нь бууруулан, хариуцлага хүлээлгэх тухай албан тоотыг холбогдох албан тушаалтнуудад хүргүүлжээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
23495
0 эможи
keyboard_arrow_up