Хуурамч цагаан будааны асуудлаар мэдээлэл хийнэ

2015 оны 7 сарын 01

Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын удирдлагууд  цаг үеийн асуудлаар өнөөдөр 10.00 цагт хэвлэлийн хурал зарлажээ. Энэ үеэр олны анхаарлыг татаж, эргэлзээг төрүүлээд байгаа цагаан будааг хуурамчаар үйлдвэрлэж байгаа асуудлаар голчлон мэдээлэх гэнэ. Сүүлийн өдрүүдэд цахим сүлжээгээр БНХАУ-аас оруулж ирсэн цагаан будааг барилгын материал ашиглан үйлдвэрлэж буй талаарх мэдээлэл, зураг багагүй тараад байгаа юм.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
23437
0 эможи
keyboard_arrow_up