Өнөө шөнө цаг нэг секундээр урагшилна
2015 оны 6 сарын 30

Өнөө шөнө 23:59:59 цаг 00:00:00 цаг болж нэг секундээр урагшлах талаар Дэлхийн цаг уур хэмжилзүйн газраас мэдээллээ. Энэ нь дэлхийн тэнхлэгээрээ эргэх хугацаа нарны цагаас зөрж байгаатай холбоотой юм байна. Цаг нэг секундээр урагшилж байгаа нь анхны тохиолдол биш бөгөөд энэ удаагийнх 26 дахь удаагийнх аж.
Ийнхүү цаг урагшилж байгаа нь энгийн хүний амьдралд нөлөөлөхгүй. Харин компьютер болон бусад техникүүдийн цаг урагшлахаар програмчлагдаагүй учир гараар тааруулахаас өөр аргагүй гэнэ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?









23419
0 эможи