10 хувийн урьдчилгаа төлөх иргэдийг тодорхойлжээ

2015 оны 6 сарын 30

БХБ-ын сайд Д.Цогтбаатар орон сууцны зээлийн урьдчилгаа төлбөрийг 10 хувь болгон бууруулах Засгийн газрын шийдвэрийг танилцуулсан. Энэ хөнгөлөлтөд багтахыг олон хүн хүсч байгаа нь мэдээж. Харин ямар шаардлага хангасан иргэд 10-хан хувийн урьдчилгаа төлөн, азтай зээлдэгч болох нь бага болов ч тодорхой болж байна.

Хүн амын хөгжлийн яамнаас 2013 онд нийт хүн амын 90 хувийг хамарсан, амьжиргааны түвшин тогтоох судалгааг хийсэн юм. Судалгааны үр дүнд тулгуурлан, нийт хүн амыг амьжиргааны 2 бүлэгт хуваажээ. Үүний 7-15 дугаар бүлгүүдэд ТА багтсан бол одооноос шинэ байраа хайж болох юм байна.

Тэгэхээр дээрх ангилалд багтсан эсэхээ яаж олж мэдэх вэ гэсэн асуулт урган гарна.  

ХАХНХ-ын сайд С.Эрдэнэ “Амьжиргааны түвшинг тодорхойлсон судалгааны үр дүнг одоогоор олон нийтэд танилцуулахгүй. Учир нь иргэдийн хувийн мэдээлэл нууц байх ёстой. 10 хувийн урьдчилгаа төлөөд ипотекийн зээл авах журмыг ирэх сард багтаан батална. Судалгааны мэдээллийн сангийн аль хэсгийг нээлттэй болгохоо журамд тусгана” гэв.

Амьжиргааны бүлгүүдийг тоймлон танилцуулвал

·         0-4 дүгээр бүлийн иргэд-Ядуу болон нэн ядуу иргэд. Төрийн бүхий л халамж үйлчилгээ, тэтгэвэр, тэтгэмжийг энэ бүлэг рүү чиглүүлэх ёстой.

·         5-10 дүгээр бүлгийн иргэд-Дундаас доогуур орлоготой иргэд

·         11-15 дугаар бүлгийнхэн-Дундаж орлоготой иргэд

·         16 ба түүнээс дээш-Өндөр орлоготой иргэд

Эндээс харахад  16 ба түүнээс дээш бүлгийн иргэд 10 хувийн урьдчилгаа төлөх таатай нөхцөлийг эдлэхгүй юм байна.     

Барилгын материал үйлдвэрлэгчид болон барилгын олон компани санхүүгийн хүндрэлд орсон энэ өдрүүдэд иргэд 10 хувийн урьдчилгаа төлөөд зээл авах шийдвэр гаргасан нь энэ салбарт бүхэлд нь сайнаар нөлөөлнө гэж  БХБ-ын сайд Д.Цогтбаатар дүгнэсэн. 

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
23406
0 эможи
keyboard_arrow_up