Ерөнхий сайд Их Британи руу айлчлал хийхээр явлаа
2015 оны 6 сарын 30

Ерөнхий сайд Ч.Сайханбилэг Их Британи Умард Ирландын Нэгдсэн Вант Улсад айлчлал хийхээр өнөөдөр тус улсыг зорилоо.
Тэрбээр зургаадугаар сарын 30-наас долоодугаар сарын гуравныг хүртэл тус улсал ажлын айлчлал хийх юм. Айлчлалын үеэр Ерөнхий сайд Лондонгийн Хөрөнгийн биржийн долоодугаар сарын нэгний өдрийн арилжааг нээж, Хөрөнгө оруулагчдын бизнес уулзалтад оролцоно. Мөн Европын сэргээн босголтын банкны Захирлуудын зөвлөлийн хуралд оролцож үг хэлнэ.
Үүнээс гадна айлчлалын хүрээнд ИБУИНВУ-ын Гадаад хэрэг, хамтын нөхөрлөлийн сайд Филип Хэммонд Худалдаа, хөрөнгө оруулалт хариуцсан Төрийн сайд Лорд Франсис Моод, Гадаад хэрэг, хамтын нөхөрлөлийн Төрийн сайд Хьюго Свайэр нартай уулзалт хийх юм. Мөн Ерөнхий сайд CNBC, Блүүмберг Ашиа телевиз, FinancialTimes сонин, Ройтерс агентлаг, ВВС-ийн Радиод ярилцлага өгнө.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?









23385
0 эможи