Зорилтот бүлгийн 400 хүүхдийг 50 сая төгрөгөөр зусланд амраана

2015 оны 6 сарын 29

Нийслэлийн Засаг даргын А/532 тоот захирамжийн дагуу зуны амралтаа үр дүнтэй, зөв зохистой өнгөрүүлэхэд нь дэмжлэг үзүүлэх зорилгоор зорилтот бүлгийн 400 хүүхдийг 50 сая төгрөгөөр нийслэлийн ногоон бүсийн хүүхдийн зусланд амраах эрхийн бичгээр урамшууллаа.

 

Уг эрхийн бичгийг нийслэлийн Засаг даргын Хөдөлмөр эрхлэлт, нийгмийн хамгааллын асуудал хариуцсан орлогч Ц.Буяндалай гардуулав.
Эдгээр 400 хүүхэд нь нийслэлийн 9 дүүргийн хэмжээнд амьжиргааны баталгаажих түшингээс доогуур орлоготой, хүнд нөхцөлд амьдардаг бөгөөд хүүхдүүдийг тухайн дүүргийн хүүхэд, гэр бүлийн хөгжлийн төвд бүртгэлтэй байдаг эрсдэлийн түвшин тогтоох программаас сонгон авсан юм. Хүүхдүүдийг энэ сарын 30 – ны өдрөөс эхлэн нийслэлийн ногоон бүсийн 11 зусланд амраах ажлыг зохион байгуулж байна Нийслэлийн Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн газраас мэдээллээ. 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
23359
0 эможи
keyboard_arrow_up