Нийслэлд болох зарим үйл явдлын тойм
09:00-18:00 цагт "Зүүн хойд Азийн эрчим хүчний аюулгүй байдал" олон улсын эрдэм шинжилгээний хурал Гадаад харилцааны Яаманд болно.
09:40 цагт Нийслэлийн хөрөнгө оруулалтаар Чингэлтэй дүүргийн 5-р цэцэрлэгийг орчин үеийн стандартад нийцүүлэн өргөтгөж, 240 хүүхэд хүлээн авах чадалтай шинэ цэцэрлэг болгох ажлын шав тавих ёслол болно. Арга хэмжээнд Нийслэлийн боловсролын газрын дарга Ц.Отгонбагана, Барилга, хөрөнгө оруулалт хариуцсан мэргэжилтэн Э.Баярмагнай, Чингэлтэй дүүргийн боловсролын хэлтсийн дарга Т.Ням-Очир зэрэг албаны хүмүүс оролцоно.
10:00 цагт "Монгол Улсын хүний эрхийн төлөв-2020 онд" хүний эрхийн асуудлаарх стратегийн хэлэлцүүлэг Хуульзүйн Үндэсний хүрээлэнд болно.
11:00 цагт "Эрүүл ажлын байр -2014" сарын аяны - Хэвлэлийн бага хурал
Урт цагааны урд байрлах 25 ТЕЛЕВИЗ- ийн байр 4-р давхарт MN.Мэдээллийн төвд болно.
11:10 цагт УИХ, Засгийн газрыг тараахыг шаардсан мэдэгдлийг хийхээр орон нутгийн иргэдийн төлөөлөл хэвлэлийн хурал зарлалаа.
11:30 цагт МУУГЗ Хөгжмийн зохиолч Б.Бямбабаярын “Дэндүү дээ дэндүү” уран бүтээлийн цэнгүүн 05-р сарын 02-нд 19.00 цагаас Монгол бөхийн өргөөнд ганцхан удаа болох юм. Тус тоглолтын хэвлэлийн хурал Монгол ньюс мэдээллийн төвд болно. Хэвлэлийн хурлын үеэр сэтгүүлчдэд мандат олгоно.
12:00 цагт МУ-ын ерөнхий сайдын ивээл дор шинэчлэгдэн засварлагдсан Нийслэлийн Улаанбаатар чуулгын байрны нээлтийн үйл ажиллагаа болно. Тус нээлтэнд МУ-ын ерөнхий сайд Н.Алтанхуяг болон бусад төлөөлөгчид оролцох юм.
13:00 цагт ДЭМБ-ын Номхон далайн баруун бүсийн Эрсдлийн үеийн мэдээлэл, харилцаа холбооны асуудал хариуцсан мэргэжилтэн/Бүсийн зөвлөх Жое/-ийн сэтгүүлчдэд зориулсан сургалт ЭМЯ-ны Б зааланд болно. Бүсийн зөвлөх Жое Монгол улсад богино хугацаанд ажиллаж байгаа бөгөөд тэрээр ажиллах хугацаандаа сэтгүүлчдэд зориулсан сургалт зохион байгуулахаар төлөвлөсөн байна.
13:00 цагт “ИРГЭД ХӨДӨЛМӨРЧДИЙН НИЙГМИЙН БАТАЛГААНЫ ТӨЛӨӨ” Монголын үйлдвэрчний эвлэлийн эв нэгдлийн цуглаан Чингисийн талбайд болно. Цуглааны зорилго нь иргэдийн цалин, тэтгэврийн нэмэгдэл, өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний өсөлт, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуй, ажлын байрны баталгаа, гурван талт хэлэлцээрт туссан ажлыг хэрэгжүүлэх зэрэг олон чухал асуудлаар иргэд хөдөлмөрчдийн санал бодлыг сонсоход чиглэж байгаа юм.
13:00 цагт Спортын төв ордонд Нийгмийн хамгааллын ажилчдын баярын өдөрт зориулсан спорт арга хэмжээний нээлт болно. Уг нээлтийн үйл ажиллагаанд Хүн амын хөнгжил, нийгмийн хамгааллын сайд болон нийгмийн хамгааллын салбарын удирдлагууд оролцоно.
14:00 цагт Хүүхдийн номын ордон дээр "Үндэсний бичиг соёлын өдрүүд"-ийн хүрээнд "Яруу сайхан монгол хэл минь " сэдэвт уран үгсийн чуулган болно.
"Бид Нэг Гэр Бүл" сагсан бөмбөгийн Үндэсний Шигшээ баг болон Залуучуудын шигшээ багуудын хооронд халз тоглолт болно.