Улаанбаатарт 8-10 хэмийн дулаан байна
2014 оны 5 сарын 01
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Төвийн нутгийн баруун, говийн нутгийн зүүн хэсгээр, зүүн зүгийн нутгийн зарим газраар бага зэргийн хур тунадас орно. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр, зүүн зүгийн нутгийн өмнө, говийн нутгийн зүүн хэсгээр түр зуур секундэд 16-18 метр хүрч ширүүснэ. Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутгаар 4-9 градус, говийн бүсийн өмнөд хэсгээр 13-18 градус, бусад нутгаар 8-13 градус дулаан байна.
УЛААНБААТАР ХОТ: Үүл багасна. Хур тунадас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. 8-10 градус дулаан байна.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
2331
0 эможи