Жолооны үнэмлэхийг ирэх сараас хэвлэнэ

Жолооний үнэмлэх өнгөрсөн дөрөвдүгээр сараас хойш хэвлэгдээгүй байгаа. Учир нь жолооны үнэмлэхний бэлдэц нийлүүлэх компанийг тендер зарлан дахин сонгон шалгаруулахаар болсонтой холбоотой юм.
Саяхан тендерт оролцогчдыг шалгаруулахад өмнө нь жолооны бэлдэцийн үнэмлэхний бэлдэцийг нийлүүлдэг байсан “Смарт солюшн” ХХК шалгарчээ. Цагдаагийн байгууллага хамтран ажиллах гэрээ байгуулсны дараа буюу ирэх долдугаар сардаа багтааж жолооны үнэмлэхийг хэвлэх юм байна. Одоогоор 20 мянга орчим иргэн жолооны үнэмлэхээ хүлээж байгаа бөгөөд жолооны үнэмлэх нь нэн шаардлагатай зургаан мянга орчим иргэнд түр үнэмлэх олгосон аж. Энэхүү жолооны түр үнэмлэх нь есдүгээр сарын 1-нийг хүртэл хүчинтэй. Дашрамд дурдахад, Тагнуулын ерөнхий газраас жолоооны үнэмлэхийг улсын нууцаас гаргаж, байгууллагын нууцад шилжүүлсэнтэй холбогдуулан жолооны үнэмлэхний бэлдэц нийлүүлэх компанийг дахин шалгаруулахаар болсон байна









