Батлан хамгаалахын салбарын ажилчдыг орон сууцжуулахад 10 тэрбум төгрөг зарцуулна

2015 оны 6 сарын 24

Барилга хот байгуулалтын сайд Д.Цогтбаатар шинэ орон сууцаа урт хугацааны зээлээр худалдан авах иргэд 10 хувийн урьдчилгаа төлөх болсон талаар өнөөдөр мэдээлсэн. Шинэ журам ирэх сараас хэрэгжиж эхэлнэ.

 

Үүний тулд Засгийн газрын хуралдаанаас Хөгжлийн банкинд зээлийн батлан даалтад зориулан 200 тэрбум төгрөг байршуулахаар шийдвэрлэжээ. Энэ мөнгийг өмнө нь олгосон ипотекийн зээлийн эргэн төлөлтөөс санхүүжүүлэх юм байна.

Үүнтэй холбогдуулан Батлан хамгаалах яам цэрэг, офицерууд болон ажиллагсдаа орон сууцжуулах зорилгоор 10 тэрбум төгрөгийг батлан даалтад зарцуулах болжээ. Энэ мөнгийг арилжааны банкуудаас зээл авах иргэдийн урьдчилгаа төлбөрийн 20 хувьд нь зориулан, зээлдүүлэгч банкинд байршуулах юм. Тэгэхээр батлан хамгаалахын салбарт ажиллагсад байрны үнийн 10 хувийг бүрдүүлээд л орон сууцны зээлд хамрагдах боломжтой боллоо.

Засгийн газар болон БХЯ-наас шийдвэрлэж буй нийт 210 тэрбум төгрөгийг батлан даалтад зарцуулснаар иргэд хожиж, төр хохирох вий гэдэг болгоомжлол төрнө. Үүнд БХБ-ын сайд Д.Цогтбаатар “Өнөөдрийг хүртэлх хугацаанд ипотекийн зээлийн эргэн төлөлт зээлийн бусад бүтээгдэхүүнийхээс хамгийн өндөр” гэж хариулсан юм.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
23225
0 эможи
keyboard_arrow_up