Ирэх сараас урьдчилгаа 10 хувийг төлөөд орон сууцаа худалдан авдаг болно

2015 оны 6 сарын 24

Засгийн газар ээлжит хуралдаанаараа орон сууцны ипотекийн зээлийн урьдчилгаа 30 хувийг 10 буулгасан тухай өчигдөр бид мэдээлж байсан билээ. Энэхүү шийдвэртэй холбогдуулан Барилга, хот байгуулалтын сайд Д.Цогтбаатар өнөөдөр сэтгүүлчдэд мэдээлэл өглсөн юм.

 


     Ипотекийн зээлийн шалгуур үзүүлэлтийг хангасан иргэнд орон сууцны үнийн дүнгийн 20 хүртэлх хувь /урьдчилгаа төлбөр/-д 200 тэрбум төгрөгийн зээлийн баталгааг арилжааны банкуудад гэрээний үндсэн дээр Хөгжлийн банкнаас гаргах бөгөөд цаашид тус банкинд үүсч болзошгүй эрсдлийг хаах зорилгоор Засгийн газрын баталгаа гаргаж, 2016 оноос эхлэн жил бүрийн Төсвийн тухай хууль болон Засгийн газраас гаргах өрийн баталгааны дээд хэмжээнд тусган, санхүүжүүлэхээр болжээ. Ирэх долоодугаар сард багтаан иргэд орон сууцны зээлийн 10 хувийн урьдчилгааг төлж зээлд хамрагдах боломжийг бүрдүүлэхээр ажиллаж байгаа аж.
Зээлийг тодорхой зорилтот бүлэгт олгох ажлын хүрээнд НХХЯ-н дээр иргэдийг орлогийн түвшингээр 20 бүлэгт ангилсан нарийвчилсан судалгааг хийсэн бөгөөд уг ангилалын 5, 6 дугаар бүлэгт багтсан иргэд ипотекийн зээлийн 10 хувийн урьдчилгаагаа төлж, 20 хувьдаа баталгаа гаргуулаад зээлд хамрагдах боломжтой гэнэ. Түүнчлэн иргэдийг ажил мэргэжил, төрийн албан хаагч, хувиараа хөдөлмөр эрхлэгч хэмээн ялгавартай хандахгүй тухай мэдэгдсэн. 
       Мөн урьдчилгаа 30 хувиа төлөөд орон сууцны зээл авах боломж хэвээрээ байгаа тухай ч хэлсэн. Одоогоор зах зээл дээр баригдаж байгаа болон ашиглалтанд орсон 30 гаруй мянган айлын орон сууц байгаа бол ажлын хэсгийнхний хийсэн судалгаагаар манай иргэдээс орон сууцны урьдчилгаа 10 хувийг төлбөрийг төлөөд ипотекийн зээлд хамрагдах боломжтой айл өрх 10 мянга орчим байгаа аж. Иймээс  эрэлтээс шалтгаалж орон сууцны үнэ өсөхгүй гэж үзэж байгаа юм байна. Харин  орон сууцны  зээлийн урьдчилгааг 10 хувь болгосноор хамгийн сайн төлөлттэй байгаа ипотекийн зээлийн чанарыг муутгах тухай эртнээс яригдаж байгаа талаар лавлахад 30 хувийг төлдөгтэйгээ яг адил байх учир ямар нэг эрсдэл учрахгүй. Банкууд тавьдаг шаардлагаа тавиад л явна. Эдийн засгийн хямралтай байгаа энэ үед барилгын салбараа болоод иргэдээ дэмжсэн арга хэмжээ хэмээн тайлбарласан.
Засгийн газрын тогтоолын төсөл батлагдсанаар дараах ач холбогдолтой гэж үзэж байгаа юм байна.
Үүнд:
1.    Хөрөнгөөр баталгаажсан үнэт цаасны зах зээлийг хөгжүүлэхэд түлхэц болох;
2.    Орон сууцны зах зээлийн эрэлт, нийлүүлэлтийг тэнцвэржүүлэх;
3.    Барилгын салбарыг санхүүгийн эрсдлээс хамгаалах;
4.    Иргэдэд хөнгөлөлттэй нөхцөлөөр ипотекийн зээлийг үргэлжлүүлэн олгох боломжийг бүрдүүлэх;
5.    Хүн амын орон сууцны хангамжийг нэмэгдүүлэх ач холбогдолтой юм.
    Түүнчлэн цаашид худалдан авах орон сууцны талбайн хэмжээг 80 м/кв-аас нэмэгдүүлэн ипотекийн хөнгөлөлттэй нөхцөлөөр зээл олгох боломжийг Монгол Улсын эдийн засаг, санхүүгийн нөхцөл байдалтай уялдуулан Монголбанкнаас судалж байгаа хэмээн БХБ-ын сайд хэллээ.
Засгийн газар, Монгол банктай хамтран “Орон сууцны санхүүжилтийн урт хугацааны тогтвортой тогтолцоог бий болгох" хөтөлбөрийг хэрэгжүүлж, иргэдэд жилийн 8(±1) хувийн хүүтэй ипотекийн зээлийг арилжааны банкуудаар дамжуулан 2013 оноос эхлэн олгосноор өдгөө 19,116 зээлдэгчийн нийт 566.1 тэрбум төгрөгийн ипотекийн зээлийг дахин санхүүжүүлж, найман хувийн хүүтэй ипотекийн зээл рүү шилжүүлж, 36,864 иргэн 1987.8 тэрбум төгрөгийн орон сууцны ипотекийн зээлд хамрагдсан байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
23220
0 эможи
keyboard_arrow_up