Улиастай –Гачууртын замд шинээр 28 автобусны буудал барихаар болжээ

2015 оны 6 сарын 24

Баянзүрх дүүргийн 20,23,28-р хорооны нутаг дэвсгэрт хамаарах Улиастайн уулзвараас Гачуурт чиглэлийн 11.0 км авто замын барилга угсралтын ажлын гүйцэтгэгчээр  “Үйлсийн зам” ХХК ажиллаж байна. Нийслэлийн төсвийн хөрөнгөөр санхүүжих 6 123 550 161 төгрөгийн төсөвт өртөгтэй уг замын ажлыг  2015 оны 06 дугаар сарын 03–наас 08 дугаар сарын 30-ны хооронд  гүйцэтгэж дуусгана.

 

Ингэснээр одоогийн 7м-ийн өргөнтэй зорчих хэсгийг  8м болгон өргөтгөж , хуучин 1-ийн диаметртэй  9ш хоолойг  18,36 у/м төмөрбетон гүүрийн хамт засварлана. Мөн авто замын суурийг цементээр бэхжүүлсэн хайрган сууриар  сольж, асфальтобетон хучилт 5 см дэвсэх юм. Шинээр 28 автобусны буудал  хийх бөгөөд авто зам баруун гар талдаа гэрэлтүүлэгтэй байхаар төлөвлөөд байна.
Газар чөлөөлөлт: Авто замын трассын дагууд нийт 119 объект багтсан байна. Үүнээс замын хөвөө даланд орсон хашаа 95, байшин 22, зорчих хэсэгт орсон байшин 4, путк тампр 2 байна.  
Одоогоор замын хуучин хашлагыг 6300 у/м газар хуулж зайлуулж талбайг цэвэрлэн УСУГ-аас  цэвэр усны хамгаалалтын газар  түр замыг байгуулах зөвшөөрөл авч гэрээ байгуулаад  байна. Мөн 4.0 км түр замыг  хусаж  тэгшлэн  байнгын усалгаа хийж тээврийн хэрэгслийг зорчуулж байна. НТГ болон НЗЦГ-тай хамтран  ажиллаж  зохих  тэмдэг тэмдэглэгээг  түр замд тавьж ажиллаж байна.  2.0 км авто замын хуучин хатуу хучилтыг ресакладаж 1-р үеийг хийж индүүдэж нягтруулсан.  700м газар  цементээр бэхжүүлсэн суурийн ажил хийгдэж 5 хоногийн бэхжилт явагдаж байна. 4-н цэгт шинээр хийх автобусны буудлын өргөсөлт хийгдэж хөлдөлтөөс хамгаалах үе байгуулж, 1 диаметртэй төмөр бетон хоолойн угсралтыг хийж байна. Авто замын нийт ажлын явц 21 хувьтай байна гэж Нийслэлийн Авто замын газраас мэдээлээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
23210
0 эможи
keyboard_arrow_up