Нэг тонн хүнсний буудайг 510 мянган төгрөгөөр арилжжээ

Хөдөө аж ахуйн бирж өнөөдрийн арилжааны мэдээг танилцуулъя.
· 1 тэрбум 49 сая төгрөгийн үнийн дүн бүхий 18,8 тонн, боловсруулаагүй, цайвар өнгийн,
· 2 тэрбум 936 сая төгрөгийн үнийн дүн бүхий 58,2 тонн, боловсруулаагүй, бараан өнгийн ямааны ноолуур,
· 27 сая 548 мянган төгрөгийн үнийн дүн бүхий, 54 тонн III ангиллын хүнсний буудайг тус тус арилжжээ. Нийт 4 тэрбум 13 сая төгрөгийн гүйлгээ хийсэн байна.
Өнөөдөр арилжсан боловсруулаагүй цайвар өнгийн ямааны ноолуурын дундаж үнэ 1 кг нь 53 мянга, бараан ноолуурынх 50 мянган төгрөг байлаа.
Хүнсний буудайг Хархорин Тариалан Эрхлэлтийг Дэмжих Сангийн агуулахаас зарах захиалга өгч, нэг тонн хүнсний буудайг 510 мянган төгрөгөөр арилжжээ.









