Долоон буудлын эсцийн зогсоолыг “Зунжин” руу шилжүүлэх санал гаргав
Авто замын хөдөлгөөний ачааллыг бууруулах хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах зорилгоор нийслэлийн Засаг даргын 2013 оны А/645 дугаар захирамжийн дагуу Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэр Долоон буудал, орчмын зогсоолын талбайг шинэчлэн өөрчлөх, эцсийн буудлыг шилжүүлэх саналыг “Улаанбаатар хотын замын хөдөлгөөний ачааллыг бууруулах ажлыг зохион байгуулах, нэгдсэн удирдлагаар хангах ажлын хэсэг”-ээс гаргалаа.
Долоон буудлын эцсийн буудлаас буцан эргэдэг 2 чиглэлийн 28 автобус, 7-н буудалд хотын төвөөс нийт 72 автбус ирж зогсдог төдийгүй зуслангийн үйлчилгээнд 10 чиглэлд нийт 30 орчим автбус үйлчилж байгааг нийслэлийн Тээврийн газраас мэдээллээ. Мөн Долоон буудлаас зуслан чиглэлд богино эргэлт хийдэг хувийн жижиг автомашин, бага оврын автобусууд долоон буудлын эцсийн зогсоолд зогсож үйлчилгээ явуулдаг байна. Хот өргөжин тэлж, Долоон буудлаас цааш шинэ суурьшлийн бүс нэмэгдсэн учраас эцсийн буудлыг нүүлгэх шаардалгатай гэж ажлын хэсгийхэн үзэж байна.
Тухайлбал, Долоон буудлын эцсийн зогсоолыг “Зунжин” дэлгүүрийн урд зогсоол руу шилжүүлэх, долоон буудлын буцаж эргэх уулзврыг өргөсгөж, арал хийх зэрэг ажлыг хэрэгжүүлэх шаардалгатай талаар санал солилцлоо.
“Зунжин” дэлгүүрийн зогсоолын талбайд автобусны буудлын эцсийн зогсоолыг шинээр бий болгосноор 7-н буудал дахь замын хөдөлгөөний ачаалал тодорхой хувиар буурч, зарим иргэд олон автобус дамжихгүй байх боломжтой гэж үзэж байна. Тус дэлгүүр нь 7 буудлаас 4 км-ийн зайтай, ашигтай талбай 4800мкв, ойролцоогоор 300 ширхэг автомашин байрлах бүрэн боломжтой юм байна. Энэхүү саналыг ажлын хэсгийн хуралаар хэлэлцэн эцсийн шийдвэр гарах юм.