Хан-Уулчууд "Бүүвэй"-ээр бүүвэйлэгдлээ

2015 оны 6 сарын 19

УДЭТ-ын хамт олон хотын төвөөс алслагдсан дүүрэгт аж төрдөг иргэдэд театрын урлагийг сурталчлах зорилгоор “Хот орчмын” аялан тоглолтоо эхэлжээ.

 

Тэгвэл өнөөдөр  Хан-Уул дүүргийн соёлын ордонд УГЗ Н.Ганхуягийн зохиол “Бүүвэй” гурван бүлэгт уянгын драмын жүжгээ тус дүүргийн иргэдэд толилууллаа. Түүнчлэн ЗДТГ, УДЭТ хамтран уг жүжгийг Хан-Уулчуудад үнэ төлбөргүй үзүүлсэн юм. Жүжгийн нээлтэнд ХУД-ын Засаг дарга Ж.Ганхуяг оролцож үг хэлсэн юм.

Энэ жүжигт хайр халамжаар дутсан эмэгтэй, эх үрсийн үл ойлголцол, хууралт, хувь заяаны гашуун үнэнийн тухай өгүүлэх боловч хүний сайхан сэтгэл, харилцан итгэлцэл, гэр бүлийн үнэ цэн, уучлал, итгэлцлийг амсаж аз жаргалтайгаар цааш амьдралаа босгож буй гэр бүлийн тухай өгүүлдэг аж.

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
23097
0 эможи
keyboard_arrow_up