Олон Улсын хүүхдийн Найрамдал төв усан спортын цогцолбор төвтэй болно

Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын яамны санхүүжилтээр Олон Улсын хүүхдийн Найрамдал төвд усан спортын цогцолбор төв байгуулахаар төлөвлөж, барилгын ажлыг эхлүүлэх, шав тавих ёслолыг зохион байгууллаа.
Нийт 9,5 тэрбум орчим төсөвт өртөг бүхий, 3 давхар 8207м2 хэмжээтэй усан спорт цогцолбор нь Монголдоо анх удаа байгуулагдаж байгаагаараа онцлог юм.
Энэхүү цогцолбор төв нь олон улсын стандартын замтай, сагсан бөмбөгийн заалтай, дасгал сургуулилт хийх өрөө тасалгаа зэрэг хүүхэд, багачуудыг чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэх тав тухтай орчныг хангасан байхаар зураг төсөл нь хийгдсэн байна.
Барилгын гүйцэтгэгчээр Эн Ар ХХК, Барилгын захиалагчийн хяналтыг Их барилгын зөвлөх Төрийн бус байгууллагын инженерийн баг хийж байгаа бөгөөд 2016 оны 12 дугаар сард ашиглалтад оруулахаар төлөвлөн ажиллаж байна.









