70 орчим хуульч хуульчийн гэрчилгээ, журмын эмхэтгэлээ хүлээн авлаа

2015 оны 6 сарын 19

Хуульчийн эрх зүйн байдлын тухай Монгол Улсын хуулийн 23 дугаар зүйлд заасны дагуу Э.Эрдэнэбаатар, Б.Сумъяа, Л.Баатарчулуун, Ц.Дарханбаатар нарын 4 хуульч тангараг өргөлөө. Түүнчлэн 70 орчим хуульч хуульчийн гэрчилгээ, журмын эмхэтгэлээ хүлээн авсан юм.

Өнөөдөр тангараг өргөсөн хуульчид нь хуульчийн үүрэг, мэргэжлийн дүрмээ чанд сахиж, иргэний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг бүрэн тууштай хамгаалж, шударга ёсыг хамгаалагчийн үүргээ нэр төртэйгөөр биелүүлж чадахаа төр, ард түмэндээ батлан тангаргалав.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
23084
0 эможи
keyboard_arrow_up