Ц.ЦОЛМОН САЙД УНГАРЫН ЭЛЧИН САЙДЫГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА

2015 оны 6 сарын 17

УИХ-ын гишүүн, Батлан хамгаалахын сайд Ц.Цолмон өнөөдөр Унгар Улсаас манай улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Галошфаи Михайг хүлээн авч уулзлаа. Уулзалтын эхэнд Элчин сайд Галошфаи Михай Батлан хамгаалахын сайдыг цаг зав гарган хүлээн авч уулзсанд талархлаа илэрхийлээд хоёр орны орны харилцаа, түүний дотор батлан хамгаалах салбарын харилцаа, хамтын ажиллагааны талаар харилцан санал солилцсон юм.

 

Батлан хамгаалахын сайд Ц.Цолмон "Энэ онд Монгол Улс, Унгар Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 65 жилийн ой тохионо. Ойн хүрээнд Улаанбаатар дахь Элчин сайдын яамаа албан ёсоор сэргээн нээсэнд тань баяр хүргэе. Түүхэн хэлхээ холбоотой Унгар улстай монголчуудын харилцаа, хамтын ажиллагааг шинэ шатанд гаргахад таны үүрэг их бий" хэмээн онцолсон юм. 2013 онд Монгол улс, БНУУ-ын Батлан хамгаалах яамд хоорондын “Батлан хамгаалах салбарт хамтран ажиллах тухай Харилцан ойлголцлын санамж бичиг” байгуулж байсан. Энэхүү санамж бичгийг байгуулснаар хоёр талын батлан хамгаалах салбарын харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэхэд их түлхэц өгсөн баримт бичиг болсныг онцолж байсан юм.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
23006
0 эможи
keyboard_arrow_up