ХХАА-н дэд сайд Б.Батзориг хортой хуванцар савнаас татгалзахыг уриаллаа

2015 оны 6 сарын 17

ХХАА-н дэд сайд Б.Батзориг өнөөдөр сэтгүүлчидтэй уулзаж,  бидний өдөр тутамдаа сүү, тараг, ус авахдаа хэрэглэдэг шар,  хөх савнуудыг хүнсний аюулгүй байдалд нөлөөлөх хэмжээнд хүрсэн талаар мэдээлэл өглөө. Мөн энэ талаар иргэд өөрсдөө санаачлагатай байж эдгээр савнуудыг хэрэглэхээс татгалзах нь зөв гэдгийг уриаллаа.

 2008 онд НЭМХ-ийн судлаачдын 829 өрхөд хийсэн судалгаагаар ус зөөж, хадгалдаг савны ариун цэвэр нийт өрхийн 53.7 хувьд нь дунд зэрэг гэсэн үнэлгээ гарсан аж.  Үүний нэг гол шалтгаан нь зориулалтын бус сав хэрэглэдэгтэй шууд холбоотой байсан ажээ.  Хотод 78.1, хөдөө 50.4 хувь нь тосны болон химийн бодис хадгалах зориулалт бүхий угааж цэвэрлэхэд тохиромжгүй хуванцар сав хэрэглэдэг юм байна.

Энэхүү судалгаад канистер болон ус хадгалдаг том цэнхэр хуванцар савыг шинжилж үзжээ.  Тэгэхэд  эдгээр савнуудын хар тугалганы шилжилтийн хэмжээ ДЭМБ-ын зөвлөмж хэмжээ болон “Ундны ус,  Эрүүл ахуйн шаардлага, чанар, аюулгүй байдлын үнэлгээ” үндэсний стандартад заасан заалтаас (0.01 мг/л)  маш өндөр гарсан ажээ.

Хуванцар Үйлдвэрлэлийн Нийгэмлэг (SPI)-ээс хуванцар бүтээгдэхүүнийг долоо ангилж кодолжээ. Кодлолын тэмдэглэгээнд цувраа гурван сумаар тэмдэглэсэн гурвалжинг ашигладаг бөгөөд дотор талд нь 1-7 хүртэл дугаарыг бичиж, доод талд нь хуванцарын материалын тэмдэглэгээнүүдийг тавьдаг аж.  Бид нэг болон тав дугаартай хуванцарыг өдөр тутамдаа хэрэглэхэд тохиромжтой аж. Нэг дугаартай сав нь ундаа, ус, ам зайлах шингэн, ургамлын тос зэрэг бүтээгдэхүүнийг савлахад ашигладаг бөгөөд хүний эрүүл мэндэд учруулах хор хөнөөл нь маш бага аж.

Харин тав дугаартай саванд тараг,  жүүс болон уух шингэн зүйлс, эм бэлдмэл, витаминыг савлахад ихэвчлэн хэрэглэдэг бөгөөд хамгийн аюулгүй хуванцарын төрөлд багтдаг аж.  Мөн  халуун тэсвэрлэх чанартай тул богино долгионы зууханд хүнсний бүтээгдэхүүнийг халаах зориулалт бүхий сав суулгыг хийхэд ашигладаг ажээ.  Эдгээр дугаарын савыг хүнсэнд ашиглахад аюулгүй аж. Харин бусад 2, 3, 4, 6, 7 гэсэн дугаартай савуудад химийн бодис агуулж, тээвэрлэдэг юм байна.

Бид өөрсдөө эрүүл мэндийнхээ төлөө энэ савнаас татгалзах ёстой юм. Энэ байдлаараа хэрэглэхээ зогсоохгүй бол хорт хавдар үүсгэх цаашлаад бидний ирээдүй болсон үр хүүхдэд маань муугаар нөлөөлөх гэдгийг ойлгох хэрэгтэй. Судалгаагаар Монгол Улсын нийт хүн амын нийт өрхийн 42.7 хувь нь эрүүл мэндэд хортой хуванцар савыг амьдралдаа хэрэглэж байгаа гэсэн судалгаа  байна. Энэ тоо бол маш том үзүүлэлт юм. Тиймээс энэ хорт хуванцараас татгалзаач гэж уриалмаар байна гэдгийг Б.Батзориг сайд хэлж байлаа.  

Мөн ХХАА-н дэд сайд Б.Батзориг “Мэргэжлийн хяналтын ерөнхий газар, Гаалийн байгуулагуудтай хамтран   ажиллана. Энэ долоо хоногтоо  мэргэжлийн хяналтын газрын даргын зөвлөл хуралдах бөгөөд энэ хурлаар  хорт хуванцараас татгалзах, бүрэн хэрэглэхгүй байх зөвлөмжийг гаргана.  Мөн нэг, тав дугаартай савыг  үйлдвэрлэхэд төр дэмжлэг үзүүлж урт хугацааны зээл олгож, технологийн шинэчлэл хийх зэрэг бусад талаар дэмжвэл хорт хуванцар савнууд хэрэгцээнээс шахагдана.  Гаалиар орж ирж байгаа савнууд ихэвчлэн шатах тослох материал, бинзены тос хийх зориулалттай бөгөөд ийм савыг хүнсэнд ашиглаад байгаа учир бодлогын төвшинд хязгаарлана“ гэлээ.


     

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
23000
0 эможи
keyboard_arrow_up