Баянзүрхийн 3 сая дахь иргэнд байр өглөө

2015 оны 6 сарын 15

Нийслэлийн Баянзүрх дүүргийн 8 дугаар хороо Хилчний 7-7 тоотод оршин суух Цэндсүрэнгийн Өлзийбаяр, Гөлгөөгийн Гүндсамбуу нарын хүү Өлзийбаярын Болд-Эрдэнийг Баянзүрх дүүргийн 3 сая дахь иргэнээр тодруулжээ. Тэрбээр Монгол Улсын  3 сая дахь иргэнтэй хамгийн ойр хугацаанд төрсөн тул дүүргийн 3 сая дахь иргэний үе чацуутнаар тодорсон байна.

Монгол Улсын Засгийн газрын 2014 оны 12 сарын 22-ны өдрийн 400 дугаар тогтоолоор 3 сая дахь иргэнд орон сууц олгохоор шийдвэрлэсэн. Энэ дагуу Баянзүрх дүүргийн 5 дугаар хороонд шинээр ашиглалтад орсон Жуков хотхоны 49б байрны 14 тоот орон сууцыг олгохоор болсон юм.

Өнөөдөр буюу 2015 оны 06 дугаар сарын 15-ны морин цагт Баянзүрх дүүргийн Тамгын газрын Хүндэтгэлийн танхимд Засаг дарга Д.Пүрэвдаваа дүүргийнхээ 3 сая дахь иргэн Өлзийбаярын Болд-Эрдэнэд орон сууцных нь түлхүүрийг гардууллаа.

Дашрамд дурдахад, 2015 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр буюу Монгол Улсад 3 сая дахь хүүхэд мэндэлсэн өдөр  Баянзүрх дүүрэгт  9 хүү, 9 охин төрсөн байна хэмээн дүүргийн Хэвлэл мэдээллийн албанаас мэдээллээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
22910
0 эможи
keyboard_arrow_up