Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх талаар сургалт, уулзалт зохион байгууллаа

2015 оны 6 сарын 15

Дүүргийн прокурорын газар, Хан-Уул дүүргийн ЗДТГ-ын Захиргаа, хуулийн хэлтэс болон дүүргийн цагдаагийн 2 дугаар хэлтсээс Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажиллагаанд ИНХ-ын дарга болон хороодын Засаг дарга нарын оролцоо сэдэвт сургалт уулзалтыг зохион байгууллаа.

 

Энэхүү сургалтад 2-р хэлтсээс ахлах байцаагч Цагдаагийн ахмад Л.Болд нар хороодод гарч байгаа гэмт хэргийн нөхцөл байдал болон захиргааны хяналтад байгаа ялтнуудыг хороо тус бүрээр танилцуулж, дүүргийн хоёрдугаар прокурорын газрын Хяналтын прокурор М.Ням-Очир, П.Зоригт нар цагдаагийн хэлтсийн хяналтад байгаа ялтанд хяналт тавих ажилд хороодын Засаг дарга нарын оролцоо тэдгээрийн чиг үүрэг, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажилд ИНХ-ын дарга, хороодын Засаг дарга нарын оролцооны талаар мэдээллийг танилцуулсан юм.

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
22906
0 эможи
keyboard_arrow_up