Өнөөдөр нийслэлд болох зарим үйл явдлууд

09:00 цагт Монголын сайн дурынхны байгууллагуудын сүлжээ болон Монголын улаан загалмайн нийгэмлэг, Монголын залуучуудын холбоо хамтран зохион байгуулах "Монголын сайн дурынхны үндэсний зөвлөлдөх уулзалт" НҮБ-ын байранд болно. Утас: 88554787
09:00 цагт "Замын хөдөлгөөний удирдлага зохион байгуулалт" ТББ, "Сүлжээт зам" ХХК, "Авто замын гэрлэн дохио" ХХК-иуд хамтран улсын хэмжээнд 5 дахь жилдээ "Замын хөдөлгөөнийг зохион байгуулах, замын хөдөлгөөний техник хэрэгслийг угсарч суурилуулах, засварлах" талаар сургалт зохион байгуулна. Утаас: 98112531, 96072531
09:00 цагт Монголбанк Зүүн өмнөд Азийн төв банкуудын холбооны сургалт, судалгааны төвтэй хамтран зохиож буй "Санхүүгийн зах зээлээс бодлого боловсруулалтад мэдээллийг авах нь" сэдэвт сургалт, хэлэлцүүлэг Туушин зочид буудлын Соёмбо танхимд эхэлнэ. Утас 312939, 310081
10:00 цагт Баянзүрх дүүргийн 19-р хороонд байрлах хуучин орос цэргийн байруудыг одоо эзэмшиж байгаа иргэдэд үнэгүй хувьчлах эрхийн бичиг гардуулах ёслол Хангарди ордны 14 давхарт болно. Утас: 99282960
10:30 цагт Монгол улсын ерөнхийлөгчийн ивээл дор 5-дахь жилдээ хэрэгжиж буй Өсвөрийн 333-н сургагч багш бэлтгэх үндэсний хөтөлбөрийн үйл ажиллагаа Төрийн ордонд болно. Утас: 88130826, 86151508
18:30 цагт Жижиг дунд үйлдвэрийн бүтээгдэхүүн үйлчилгээ технологи 2015" олон улсын үзэсгэлэнгийн хаалтын шагнал гардуулах ёслолын ажиллагаа МҮХАҮТанхимын их танхимд болно. Утас: 70109090, 99020785









